Японы архитекторч Притцкерийн шагнал хүртжээ

Дэлхий Admin Today 2019 03 сар 06 619

Японы архитекторч Арата Исозаки энэ оны Притцкерийн шагналыг хүртсэн байна. Энэхүү шагналыг архитекторуудын Нобелын шагнал хэмээн нэрийддэг билээ.

Өдгөө 87 настай А.Исозаки нь өрнөд болон дорнодын соёлыг хослуулсан шинэлэг зохиомж бүтээдгээрээ алдартай аж. Тэрбээр Японы Оита мужийн номын сан, Лос-Анжелес хотын Орчин үеийн урлагийн музей болон Шанхай хот дахь Гималаи төв зэрэг байгууламжийн төлөвлөлтийг гаргаж байжээ.

“Haytt” сангийн тэргүүн Том Притцкерийн хэлснээр, өрнөдийн иргэншил дорнодод ихээхэн нөлөө үзүүлж байх үед гадаадын оронд ажилласан Японы анхны архитекторчдын нэг нь А.Исозаки ажээ.

А.Исозаки нь Притцкерийн шагналыг хүртэж буй Японы найм дахь архитектор бөгөөд түүнд шагнал гардуулах ёслол ирэх тавдугаар сард Францад болох юм. 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Зочин 2019 03 сар 06

Бичиж байгаа сэдвээ сайн судал архитекторч биш архитектор