Лалын шашинт бүлэглэлийн олон арван босогчийг баривчилжээ

Дэлхий Admin Today 2019 03 сар 07 638

Энэтхэг цэргүүдийн эсрэг халдлага үйлдсэн хэргийн хариуцлагыг хүлээсэн лалын шашинт бүлэглэлийн 44 гишүүнийг баривчилсан тухай Пакистаны Засгийн газраас мэдээлэв.

Мөн хоёр улсын харилцаа муудсаны улмаас хоёрдугаар сарын 18-нд эргүүлэн татсан Энэтхэгт суугаа Пакистаны Элчин сайдыг үүрэгт ажилдаа эргэн орохоор болсныг албан ёсоор мэдэгдсэн байна.

Өнгөрсөн сарын 14-нд Кашмир мужид цэргийн ажиллагаа явуулж байсан Энэтхэгийн цэргийн албан хаагчдын эсрэг амиа золиослогч этгээд халдлага үйлдсэний улмаас 40 гаруй цэрэг амь үрэгдсэн юм. Уг халдлагын хариуцлагыг лалын шашинт “Жаиш-е-Мухаммад” бүлэглэл хүлээсэн билээ.

 
Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

мн 2019 03 сар 07

Алан хядагчид бол хүн төрөлхтний дунд ургасан хорт хогийн ургамал. Энэ ургамлын ургах таатай хөрс суурь нь лалын шашинт улс орнууд. Энэ ургамлыг нууцаар бордож ургуулан өөрийн эсрэг зогссон улс орнуудад үрийг нь цацаж ургуулан хордуулж байгаад баялгийг нь дээрэмддэг орон бол АНУ