Этиопд онгоц осолдсонтой холбогдуулан хэд хэдэн орон эмгэнэл илэрхийлжээ

Дэлхий Admin Today 2019 03 сар 11 811

Этиопд болсон онгоцны ослын улмаас амиа алдсан хүмүүсийн гэр бүлийнхэнд 10 гаруй улс орны эрх баригчид эмгэнэл илэрхийлжээ. “Ethiopian Airlines” агаарын тээврийн компанийн “Boeing 737” зорчигч тээврийн нисэх онгоц өнгөрсөн ням гарагт осолдож, онгоцонд байсан 157 хүн бүгд амиа алдсан юм. Амиа алдсан хүмүүсийн дотор 35 орны зорчигч байсан юм.

"Найроби хотын чиглэлд нисэж байсан “Ethiopian airlines” агаарын тээврийн компанийн нисэх онгоц осолдсон явдалд бид гүнээ харамсаж байна. Этиопын ард иргэдэд гүнээ эмгэнэл илэрхийлэхийн сацуу ослын улмаас амиа алдсан хүмүүийн гэр бүлийнхэнд тэсвэр хатуужилтай байхыг хүсэж байна” хэмээн Арменийн Гадаад хэргийн яам “Твиттер” хуудастаа тэмдэглэжээ.

Түүнчлэн Нигерийн Ерөнхийлөгч Мохаммад Бухаригаас гадна Турк, Ирланд, Гүрж, Куба, Швед, Намиби, Перу, Боливи, Гамби, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс болон Сомали улсын удирдагчид энэ осолтой холбогдуулан эмгэнэл илэрхийлсэн байна.  

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх