Монгол улс хамгийн бохир агаартай орнуудын жагсаалтын 6-д бичигджээ

Дэлхий Admin Today 2019 03 сар 13 268

“Greenpeace” байгууллага  AirVisual хөтөлбөр хэрэгжүүлэгчтэй хамтран судалгаа явуулж,  хамгийн цэвэр агаартай орнуудын жагсаалт гаргасан байна. Монгол улс хамгийн бохир агаартай  орнуудын зургаад бичигджээ. 

Судалгааны хүрээнд  дэлхийн 73 орны агаарын бохирдолтын үзүүлэлт, тодруулвал, агаар мандал дахь тоосонцорыг харьцуулжээ. 

Юу гэвэл, чухамхүү энэ тоосонцор нь  хүний эрүүл мэндэд их аюултай  бөгөөд юу гэвэл маш өчүүхэн хэмжээтэй байдгаасаа болоод тоосонцор нь уушигны гүнд орж, хорт хавдар өвчин үүсгэж болох юм. 

Жагсаалтаас үзвэл, Монгол улс дээрээсээ 6-д бичигдсэн байна. Тийнхүү манай орон 58,5 үзүүлэлттэйгээр хамгийн бохирдсон агаартай эхний арван орны тоонд  багтжээ. 

Харин хамгийн бохир  агаар  97,1 үзүүлэлттэй Бангладеш улсад бүртгэгдсэн байна.

Хамгийн цэвэр агаартай орноор Исланд улс тодорч, энэ улс 5,0 үзүүлэлттэйгээр  жагсаалтын хамгийн сүүлд бичигджээ.  Өмнө нь Финланд, Австрали  орсон байна.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх