Колумбид нисэх онгоц олсолдож 12 хүн амиа алджээ

Дэлхий Admin Today 2019 03 сар 13 709

Бямба гарагт Колумби улсад нисэх онгоц осолдож, 12 хүн амиа алджээ. Энэ тухай тус улсын Иргэний хамгаалалтын газраас мэдээлэв.

Тус мэдээлэлд дурдсанаар, нисэх онгоц Гуавьяре хотоос Вильявисенсио хотын хооронд нисэж байжээ. Осол болохоос өмнө  буюу орон нутгийн цагаар өглөөний 10:40-д нисэх онгоцноос яаралтай тусламжийн дуудлага ирсэн байна. Онгоцыг Вильявисенсио хотын ойролцоох “La Bendición” газраас олжээ.

Одоогоор олон нийтэд нисэх онгоц юунаас болж осолдсон талаар мэдээлээгүй байгаа аж. Албаныхан ослын газар амиа алдсан зорчигчдын цогцсыг хэн болохыг нь тогтоохоор ажиллаж байна.

Колумбийн Иргэний нисэхийн газраас ослын улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрхийнхэнд гүн эмгэнэл илэрхийлжээ. 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх