Хурдан морины улс болон бүсийн зуны уралдаанууд товлогдлоо

Урлаг, Спорт Admin Today 2019 03 сар 19 169

Өнөө жил хурдан морины улс болон бүсийн хаврын уралдааныг зохион байгуулаагүй юм. 1996 онд Хэнтий аймгийн Дэлгэрхаанд анх хийсэн цагаас хаврын улсын бүсийн уралдаан өнгөрсөн жил Говьсүмбэрт болтол тасралтгүй хийгдэж байжээ.

Харин Дүнжингаравын уралдаан таван сард болж магадгүй байгаа аж. Морины олимп Их хурд-8 уралдаан уламжлал ёсоор өнөө жил болно.

Зуны улсын бүсийн  зургаан уралдаан товлогдлоо.

Улсын бүсийн уралдаан бүгд нэгдсэн товтой, долдугаар сарын 27, 28-нд өдрүүдэд болно.

  • Баруун бүс Баян-Өлгий (2012 онд анх удаагаа зохион байгуулсан),
  • Хөвсгөл (2007, 2010, 2014 онуудад улсын бүс нутагтаа зохион байгуулсан),
  • Баянхонгор (1999, 2009, 2014 онуудад баруун бүсийн даншиг зохион байгуулсан),
  • Өмнөговь (1999, 2003, 2007, 2011, 2015, 2016 онуудад улсын бүс зохион байгуулж байсан),
  • Говьсүмбэр (1992 оны анхны Боржигон наадам, 1999, 2003, 2007 онуудад улсын бүс зохион байгуулсан),
  • Дорнод (2005, 2009, 2014 онуудад зуны улсын бүс зохион байгуулсан) аймгуудад болох тов гараад байна.

Монголын уяачийн өдөрт зориулсан уламжлалт уралдаан наймдугаар сарын 9-нд Баянжаргаланд болно. 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх