Бангладешт сонгуулийн штабын ажилтнууд амиа алджээ

Дэлхий Admin Today 2019 03 сар 21 537

Бангладешийн Багаичхари дүүрэгт зэвсэглэсэн этгээдүүд сонгуулийн штабын ажилтнууд руу гал нээсний улмаас 7 хүн амиа алдаж, 15 хүн шархадсан тухай тус улсын Сонгуулийн хорооноос мэдээлэв.

Дээрх ажилтнууд нь саналын хуудсыг тоолсны дараа санал хураах байр руу буцаж явсан ажээ. Багаичхари дүүргийн төлөөлөгчдийг сонгох сонгууль энэ долоо хоногийн даваа гарагт болсон байна. Уг сонгуульд зөвхөн эрх баригч намын нэр дэвшигчид оролцсон явдлыг сөрөг хүчний намууд эсэргүүцэж байжээ.

Сонгуулийг эсэргүүцэгчид уг халдлагыг урьдчилан төлөвлөж үйлдсэн байж магадгүй хэмээн цагдаагийн газрын ажилтнууд таамаглаж байна. 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх