Н.Назарбаевт “Ардын баатар” цол олгохыг санал болгожээ

Дэлхий Admin Today 2019 03 сар 21 284

Бүгд Найрамдах Казахстын Улсын анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевыг "Халык Кахарманы" буюу “Ардын баатар” цолоор шагнахыг Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев парламентын танхимуудын нэгдсэн хуралдааны үеэр санал болгожээ.

Түүнчлэн Казахстаны анхны Ерөнхийлөгчид хүндэт сенатчийн статус олгохыг тэрбээр санал болгосон байна. Мөн Астана хотод Назарбаевын дурсгалын хөшөө босгохыг санал болгожээ.  

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийнхээ хугацааг дуусгавар болгох шийдвэр гаргасан тухайгаа Казахстаны анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев өнгөрсөн мягмар гарагт мэдэгдсэн юм. Гэсэн хэдий ч тэрбээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн, "Нур Отан" намын дарга болон Үндсэн хуулийн зөвлөлийн гишүүн хэвээр үлдэж байна. 

2017 оны 9 дүгээр сараас эхлэн Сенатын танхимын даргаар ажиллаж байгаа Токаев өмнө нь НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн орлогч дарга, Казахстаны Ерөнхий сайд, Төрийн нарийн бичгийн дарга болон Гадаад хэргийн сайд зэрэг томоохон албан тушаал хашиж байсан юм. 

 
Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх