БНХАУ, Вьетнам хил дамнасан шинэ гүүрийг албан ёсоор нээжээ

Дэлхий Admin Today 2019 03 сар 21 852

БНХАУ-ын Дунсин болон Вьетнамын Монг Кай хотыг холбосон, хоёр улсын хилийг дамнасан шинэ гүүрийг албан ёсоор нээсэн байна.

27.7 метр өргөн, дөрвөн эгнээтэй “Бейлун II” гүүр ашиглалтад орсноор ачаалал ихтэй Дунсин боомт хоёр гүүртэй болж, БНХАУ-Вьетнамын хилийн худалдааг нэмэгдүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулах ажээ.

Гүүрийг барих ажил 2014 онд эхэлж, 2017 оны есдүгээр сард дууссан ба энэ ажилд 220 сая орчим юань буюу 32.7 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ.

“Шинэ гүүр нь ачааны машинууд зорчих зориулалттай бол 3 километр зайд орших “Бейлун” гүүр нь иргэд зорчих зориулалттай” гэж албаны хүмүүс мэдээлсэн байна.

Өнгөрсөн онд БНХАУ, Вьетнамын худалдааны хэмжээ 150 тэрбум орчим ам.долларт хүрсэн нь урьд өмнө байгаагүй өндөр дүн болсон юм. Үүний зэрэгцээ Вьетнамаар аялсан гадаад жуулчдын тоогоор БНХАУ-ын иргэд тэргүүлжээ. 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх