АНУ-ын Сангийн сайд Хятад улсад айлчилна

Дэлхий Admin Today 2019 03 сар 22 278

АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучин худалдааны асуудлаар яриа хэлэлцээ хийх зорилгоор Хятад улсад энэ сарын 28-29-нд айлчилна хэмээн Хятадын Худалдааны яамны албан ёсны төлөөлөгч Гао Фэн мэдэгджээ.

Хятад улсыг зорих АНУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзер багтаж байгаа аж.

Хоёр улсын бараа бүтээгдэхүүнд ногдуулсан нэмэлт татварыг цуцлах янз бүрийн хувилбарыг Хятад болон АНУ-ын эрх баригчид боловсруулж байгаа хэмээн Хятадын Худалдааны орлогч сайд Ван Шоувэнь энэ сарын эхээр мэдэгдсэн юм. Эцсийн байдлаар тохиролцоонд хүрэх найдвар бий болохыг тэрбээр онцлон тэмдэглэсэн байна. 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх