Францын хос бүжгийн төрөлд тэргүүлж байна

Урлаг, Спорт Admin Today 2019 03 сар 23 762

Япон улсын Сайтама хотод болж буй Уран гулгалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хос уран гулгалтын бүжгийн төрөлд Францын уран гулгагч Габриэла Пападакис, Гийом Сизерон нар тэргүүлж байна. Тэд ритм-бүжгийн үзүүлбэрээр 88.42 оноо авчээ.

Францын уран гулгагчид богино үзүүлбэрийн төрөлд өмнө нь тогтоосон дээд амжилтаа эвдсэн байна. Өмнөх дээд амжилтаа тэд Беларусийн Минск хотод болсон 2019 оны Европын аварга шалгаруулах тэмцээнд 84.79 оноо авч, тогтоож байжээ.

Хоёрдугаар байранд ОХУ-ын хос Виктория Синицина, Никита Кацалапов нар 83.94 оноогоор орж байгаа бол тэдний дараагаар мөн тус улсын хос уран гулгагчид болох Александра Степанова, Иван Букин нар 83.10 оноотойгоор гуравдугаар байранд бичигдэж байна.

Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд богино үзүүлбэрээр Америкийн уран гулгагч Натан Чен тэргүүлж байна. Өнгөрсөн жилийн дэлхийн аварга Чен пүрэв гарагт үзүүлбэрээрээ 107.40 оноо авчээ.

Эрэгтэйчүүдийн богино үзүүлбэрийн төрөлд мөн Америкийн уран гулгагч Жейсон Браун 96.81 оноотойгоор хоёрдугаар байранд явж байна. Гуравдугаар байранд Олимпын хошой аварга Юзуру Ханю оржээ. Тэрбээр 94.87 оноо авсан байна.

Оросын уран гулгагчдаас Михаил Коляда 84.23 оноо авч, 10 дугаарт, Андрей Лазукин 84.05 оноогоор 11 дүгээр байранд, Александр Самарин 78.38 оноогоор 20 дугаарт оржээ.

Эрэгтэйчүүдийн чөлөөт үзүүлбэр бямба гарагт болно.

Харин эмэгтэйчүүдийн богино үзүүлбэрийн төрөлд Олимпын аварга Алина Загитова түрүүлсэн байна. ОХУ-ын уран гулгагч хувийн амжилтаа ахиулж 82.08 оноо авчээ. Түүний араас Японы уран гулгагч, 19 настай залуу од Каори Сакамото /76.86/, Казахстаны тамирчин Элизабет Байтаковна Турсынбаева /75.96/ нар хоёр, гуравдугаар байранд орлоо. Дэлхийн хошой аварга Евгения Медведева богино үзүүлбэрээрээ 74.23 оноо авч, дөрөвдүгээр байранд орсон байна. 

 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх