Ерөнхий прокурор М.Энх-Амгалан, орлогч Г.Эрдэнэбат хоёрыг албан тушаалаас нь чөлөөлөв


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зориг, Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан, орлогч Г.Эрдэнэбат нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай зарлиг гаргасан билээ.

Тодруулбал, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөх зарлиг гаргажээ. Тэрбээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан бөгөөд Ерөнхийлөгч түүнийг нь хүлээн авч, чөлөөлсөн байна. 

Тус зарлигт "Цэвэгмэдийн Зоригийг Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалаас өөрийнх нь хүсэлтээр чөлөөлсүгэй” гэжээ.
 
Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгаланг огцруулах зарлиг гаргасан байна. Тэрбээр, 2015 оны хоёрдугаар сарын 15-нд Монгол Улсын Ерөнхий прокуророор томилогдож байсан юм.

Мөн Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбатыг огцруулахыг тус зарлигт тусгажээ. 

Улсын Ерөнхий прокурорыг шинээр томилогдох хүртэл хугацаанд түүний бүрэн эрхийг хэрэгжүүлж байхыг Ерөнхий прокурорын орлогч Б.Амгаланбаатарт даалгасан байна.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх