Самбо бөхийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн болно

Урлаг, Спорт Admin Today 2019 03 сар 29 225

Самбо бөхийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн ирэх дөрөвдүгээр сарын 19-21-нд Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотод болно.

Тус тэмцээн нь самбо бөхөөр өсвөр үеийн тив, дэлхийн аваргад эх орноо төлөөлөн оролцох тамирчдыг шалгаруулах, самбо бөхөөр хичээллэх хүүхэд багачуудыг нэмэгдүүлэх, Монгол улсад самбо бөхийг хөгжүүлэх зорилготой юм.
Тэмцээнд оролцогчид гурван нас, 38 жин /нас, хүйс тус бүрээр/-гийн ангиллаар өрсөлдөх бөгөөд дөрөвдүгээр сарын 1-12-нд тамирчдын мэдүүлгийг хүлээн авах аж.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх