Хамгийн шилдэг агаарын тээврийн компаниар “Singapore Airlines” тодорчээ

Дэлхий Admin Today 2019 04 сар 04 410

Америкийн аяллын “TripAdvisor” цахим хуудаснаас гаргасан дэлхийн хамгийн шилдэг агаарын компаниудын жагсаалтыг “Singapore Airlines” компани тэргүүлэв. Уг жагсаалтыг гаргахдаа зорчигчдын өгсөн үнэлгээнд тулгуурлажээ.

Шилдэг агаарын тээврийн компаниудын жагсаалтын хоёр, гуравдугаарт, “Qatar Airways” болон Тайванийн “EVA Air” компани оржээ. Жагсаалтын эхний тавд “Emirates” болон “Japan Airlines” компани багтсан байна.

Эхний аравт Америкийн “Southwest Airlines”, Бразилын “Azul” компани, “Air New Zealand”, Их Британийн “Jet2.com” болон Японы "All Nippon Airways" /ANA/ компани оржээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх