Химийн хорт бодис ашиглахаар оруулж ирсэн байсныг илрүүлжээ

Урлаг, Спорт Admin Today 2019 04 сар 05 838

Эрүүгийн цагдаагийн албанаас 03 дугаар сарын 26-ны өдөр “Монгол Улсын хилээр иргэн Б гэгч нь улаан өнгийн пошиктой химийн бодисыг тусгай зөвшөөрөлгүйгээр нэвтрүүлж байна” гэх мэдээллийг авч мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. 

Шалгалтын явцад иргэн Б нь Замын-Үүд боомтоор “ЭБАШ” ХХК-ны тусгай зөвшөөрлөөр 69 ширхэг поошиктой химийн бодисыг нэвтрүүлэн 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод авчирсан байна.

Химийн хорт бодис ашиглах, тээвэрлэх, худалдан авах тусгай зөвшөөрөлгүй аж ахуйн нэгжүүдэд худалдан борлуулж, тээвэрлэж, үйлдвэрийн үйл ажиллагаанд ашиглаж байсныг Онцгой байдлын ерөнхий газрын агуулахад хураан авч, дээж аван гаалийн байгууллагатай хамтран шалгалтын үйл ажиллагааг явуулж байна.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх