Сычуань мужид ойн түймэр дахин дэгджээ

Дэлхий Admin Today 2019 04 сар 09 391

БНХАУ-ын баруун өмнөд нутгийн Сычуань мужийн гурван тойрогт дэгдсэн ойн түймрийг унтраахаар олон зуун гал сөнөөгч ажиллаж байна.

Долоо хоногийн өмнө Ляншань И өөртөө засах тойргийн ойд дэгдсэн түймрийн улмаас 27 гал сөнөөгч, нутгийн гурван иргэн амиа алдсан юм. Харин өнгөрсөн бямба гарагийн үдэд ойн түймэр дахин дэгджээ.

Даваа гарагийн өглөөний 10 цагийн байдлаар, байгалийн гамшиг нүүрлэсэн бүс нутаг руу гурван нисдэг тэрэг илгээсэн ба түймрийг унтраах ажилд гал сөнөөгчид болон нутгийн иргэд багтсан 1000 гаруй хүнийг дайчилсан байна.

Сычуань мужийн Цаг уурын газраас мэдээлснээр, энэ оны эхний гурван сарыг өмнөх жилүүдийн мөн үетэй харьцуулахад агаарын хэм нэмэгдэж, хур тунадас бага орсон ажээ. Маргааш буюу мягмар гарагт хүчтэй салхи дэгдэх тул түймрийн аюул улам нэмэгдэж болзошгүй байгаа аж. 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх