Боксын Үндэсний шигшээ эрэгтэй, эмэгтэй багийн тамирчид Азийн АШТ-д хамтдаа оролцоно

Урлаг, Спорт Admin Today 2019 04 сар 09 303

Сонирхогчдын боксын Азийн АШТ Тайланд улсын нийслэл Бангкок хотноо дөрөвдүгээр сарын 16-27-ны хооронд зохион байгуулагдах гэж байна. 
Энэ удаагийн тэмцээний нэг онцлог нь эрэгтэй, эмэгтэй боксчид Бангкок хотноо хамтдаа аваргаа шалгаруулахаар болжээ.

Манай улсаас Боксын Үндэсний эрэгтэй, эмэгтэй шигшээ баг бүрэн бүрэлдхүүнээрээ оролцохоор Хандгайтын спорт цогцолборт МУГДасгалжуулагч Дамдинбазарын Батсүрэн, Бямбасүрэнгийн Пүрэв-Очир, Отгоны Батхүү, М.Буянжаргал нарын удирдлага дор бэлтгэлээ базааж байна.

Азийн аварга шалгаруулах тэмцээний

Эрэгтэйчүүдийн 49 кг-ын жинд Д.Мөнх-Эрдэнэ,

52 кг-ын жинд Х.Энхмандах,

57 кг-ын жинд Х.Энх-Амар,

60 кг-ын жинд Азийн наадмын аварга Э.Цэндбаатар,

63 кг-ын жинд Армийн дэлхийн аварга Б.Чинзориг,

69 кг-ын жинд Г.Баярхүү,

75-кг-ын жинд Д.Давааням,

81 кг-ын жинд Н.Шинэбаяр,

91 кг-ын С.Эрдэнэбаяр


Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Б.Мөнгөнсаран,

51 кг-ын жинд Л.Алтанцэцэг,

54 кг-ын жинд Дэлхийн аваргын хүрэл медальт М.Нандинцэцэг,

57 кг-ын жинд Азийн аварга Т.Болортуул,

60 кг-ын жинд М.Намуун,

64 кг-ын жинд У.Шинэцэцэг,

69 кг-ын жинд Э.Эрдэнэтуяа,

75 кг-ын жинд М.Мягмаржаргал,

+81 кг-ын жинд Э.Ундрам нар хурд хүч авхаалж самбаагаа сорино. Мөн багийн бүрэлдхүүнд Э.Энхбаяр, Ш.Өсөхбаяр нар эмчээр ажиллана.

Азийн АШТ -д манай баг тамирчид нийтдээ 10 орчим медаль хүртэх зорилготой байгаа бөгөөд энэ сарын 16-нд Тайланд улсыг зорино.  

 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх