20 гаруй тонн үхрийн махны бүх бичиг баримтыг малын гавьяат эмч хуурамчаар бүрдүүлж өгчээ


Баян-Өлгий аймгаас Улаанбаатар хот руу 20 гаруй тонн эрүүл ахуйн шаардлага хангаагүй үхрийн мах ачиж оруулж ирээд “Эмээлт” зах дээр Хятадын компанид зарахыг завдсан хэргийг цагдаагийн байгууллагаас илрүүлэн, зөрчлийн хэрэг нээн шалгаж байгаа талаар өчигдөр мэдээлсэн билээ.

Тэгвэл энэхүү хууль бус үйлдлийг олон хүн хамтран хийсэн болох нь тогтоогджээ. Тухайлбал, тээвэрлэсэн махтай дагалдаж яваа Мал эмнэлгийн ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээнд тус махыг Өлгий сумын иргэн Ерлан ачуулж, Улаанбаатар хотын “Цансэнтианий ХХК гэх Хятад нэртэй компани хүлээж авахаар бичигдсэн байжээ.

Харин гэрчилгээг малын их эмч Ж.Онгар олгож, Өлгий сумын Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Х.Баршагүл, Өлгий сумын 13 дугаар багийн Засаг дарга К.Рысбай нар хянан баталгаажуулж тамга тэмдэг даржээ.

Тэгвэл өнгөрсөн сард болсон Наурызын баяраар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монгол Улсын Гавьяат малын эмч гэсэн цол гардаж авсан Ж.Онгор нь аймгаасаа үхсэн малын мах оруулж ирэхэд хамаг бичиг баримтыг нь гардаж хуурамчаар үйлджээ.  Үүнийгээ ч тэрбээр хүлээн зөвшөөрсөн байна. Тиймээс цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

зочин 2019 04 сар 11

Гавьяатыг .нь хураа.