АН бүлэггүй болсны албан ёсоор зарлалаа

Улс төр Admin Today 2019 04 сар 11 92

УИХ-ын чуулганы хуралдаан болж байна. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн бичгийг уншиж танилцууллаа. УИХ-ын гишүүн Л.Болд АН-ын бүлгээс гарснаар АН бүлгийн үйл ажиллагаа зогсож байгаа гэдгийг зарлалаа. 

УИХ дахь АН бүлгийн хуралдаанаар дээрх шийдвэрийг гаргасан бөгөөд УИХ-ын дарга уншиж танилцуулснаар ийнхүү бүлгийн үйл ажиллагаа дуусгавар болж байгаа юм. Эдүгээ УИХ-д долоон суудалтай АН зөвлөлийн хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулна гэдгээ мэдэгдсэн билээ. 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх