Венесуэлийн бүх дипломат төлөөлөгчийн газруудын дансыг хааж байна

Дэлхий Admin Today 2019 04 сар 11 559

АНУ-ын эрх баригчид Венесуэлийн НҮБ-д итгэмжлэгдсэн дипломатуудад шахалт үзүүлж, суурин төлөөлөгчийн газруудын дансыг хааж байна хэмээн НҮБ-ын дэргэдэх Венесуэлийн суурин төлөөлөгч Самуэль Монкада мэдэгджээ.

“АНУ хүлээсэн үүргээ зөрчиж байна. Бидний бүх данс хаагдсан. Бидний хөдөлгөөнийг 40 км-ын радиусаар хязгаарлаж байна. Тухайн зайнаас давж нэвтрэхийг хүсэж байгаа хэдий ч АНУ-ын эрх баригчид бидэнд зөвшөөрөл олгохгүй байна” хэмээн тэрбээр хэлсэн байна.

Түүнчлэн Венесуэлийн дипломатуудтай хамтран ажиллаж буй банкуудад АНУ хориг арга хэмжээ авна гэж сүрдүүлж байна хэмээн Монкада цохон тэмдэглэжээ. 

 
Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

aaaaa 2019 04 сар 11

zuv sh dee.venesuel ulsiig suiruulj bgaa ter cotsialitsuud ustaaasaa.yaag manai MAH shig buzaruud