ЖДҮ-чин прокурорын орлогч Б.Амгаланбаатарын хэргийг хаах санал хүргүүлжээ


Иргэдэд очих ёстой байсан Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн (ЖДҮХС) зээлээс төрийн өндөр албан тушаалтнууд нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр авдаг талаар баримтууд дэлгэгдэж, АТГ-т шалгагдаад дуусав.

Нэр бүхий хүмүүсийн дотор Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогч, Төрийн хууль цаазын шадар зөвлөх Б.Амгаланбаатарын 100 хувийн эзэмшлийн "Цаст согоот" ХХК 2017, 2018 онд хоёр жил дараалан ЖДҮХС-аас зээл авсан байгаа юм. 

Тэрбээр түүний "Цаст согоот" ХХК 2017 онд ЖДҮХС-аас зээл авсан компаниудын нэрсийн жагсаалтын 95 дугаарт, 2018 онд ЖДҮХС-аас зээл авсан компаниудын 112 дугаарт байсан юм.

Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогч, Төрийн хууль цаазын шадар зөвлөх Б.Амгаланбаатар хамгийн сүүлд гаргасан ХОМ-тээ "Цаст согоот" компанийг 100 хувь эзэмшдэг аж.

Тэгвэл энэхүү зээл авсан компанийнх нь хэргийг хаах саналтайгаар АТГ-аас прокуорын байгууллагад шилжүүлжээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх