Улсын хэмжээнд 2019 оны эхний улиралд 18 352 хүүхэд мэндэлжээ


Улсын хэмжээнд 2019 оны эхний улиралд 18 235 эх амаржиж, 18 352 хүүхэд төрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 321-ээр, төрсөн хүүхэд 319-өөр, нас баралт 4 304 болж, өмнөх оны мөн үеэс 38 -аар тус тус буурчээ.

Энэ оны эхний улиралд 1000 хүнд ногдох төрөлт 5.6, нас баралт 1.3, ердийн цэвэр өсөлт 4.3 байна. Өмнөх оны мөн үеэс 1000 хүнд ногдох төрөлт 0.2 пункт, нас баралт 0.1 пункт, хүн амын ердийн цэвэр өсөлт 0.1 пунктээр буурсан байна.

1000 хүнд ногдох төрөлт Улаанбаатар хот болон Баян-Өлгий, Говьсүмбэр, Дорнод, Орхон, Ховд аймагт улсын дунджаас 0.3-1.2 пунктээр дээгүүр, Говь-Алтай аймагт ижил түвшинд, бусад аймагт 0.2-3.0 пунктээр доогуур байна.
1000 хүнд ногдох нас баралт Баян-Өлгий, Увс, Хөвсгөл, Дорноговь, Говь-Алтай, Архангай, Булган, Дархан-Уул, Сүхбаатар аймагт улсын дунджаас 0.1-0.2 пунктээр дээгүүр, харин Улаанбаатар хот болон Баянхонгор, Орхон, Дундговь, Төв, Дорнод аймагт ижил түвшинд, бусад аймагт 0.1-0.5 пунктээр доогуур байна.

Хүн амын ердийн цэвэр өсөлт Улаанбаатар хот болон Баян-Өлгий, Говьсүмбэр, Ховд, Орхон, Дорнод, Өмнөговь аймагт улсын дунджаас 0.1-1.0 пунктээр дээгүүр, бусад аймагт 0.1-3.0 пунктээр доогуур байна.
 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх