Премьер лигийн бэлгэдлийн шигшээ нэрлэгдэв

Урлаг, Спорт Admin Today 2019 04 сар 26 336

Английн хөлбөмбөгийн Премьер лигийн Мэргэжлийн хөлбөмбөгчдийн холбоо энэ улирлын бэлгэдлийн шигшээг нэрлэсэн байна. Уг шигшээд “Манчестер Сити” болон “Ливерпүүл” багийн 10 тоглогч багтжээ. Дээр нь “МЮ”-ын хагас хамгаалагч Поль Погба бичигдэв. Хамгийн сонирхолтой нь, энэ шигшээд Эден Азар, Мохамед Салах нар багтаагүй гэнэ шүү. 

Хаалгачаар нь Мораес Эдерсон, хамгаалагчдаар нь Трент Александер-Арнольд, Виржил ван Дейк, Эндрю Робертсон, Эмерик Лапорт, хагас хамгаалагчдаар Погбагаас гадна Фернандиньо, Бернарду Силва, довтлогчоор Садио Манье, Рахим Стерлинг, Серхио Агуэро нар нэрлэгджээ. 
Эх сурвалж www.wikimon.mn
Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх