“Яг түүн шиг” шоунд оролцох шилдгийн шилдэг найман оролцогч хэн бэ

Энтертайнмент Admin Today 2019 04 сар 26 262

“Боловсрол суваг” телевиз “Endemol Shine Group”-ийн албан ёсны эрхтэйгээр “Яг түүн шиг” шоуг гурван жил дараалан амжилттай зохион байгуулсан билээ. Харин энэ жилийн “Яг түүн шиг-4” шоунд өмнөх гурван жилийн 24 оролцогчоос сонгогдсон шилдгийн шилдэг найман оролцогч өрсөлдөх юм.

Үзэгчдийн тэсэн ядан хүлээдэг “Яг түүн шиг” шоуны нэвтрүүлгийн шилдгийн шилдэг найман оролцогчдын эхний үзүүлбэр ирэх сарын 5-ны өдрийн 20:00 цагаас эхлэн үзэгчдийн хүртээл болох гэж байна.


“Яг түүн шиг” шоунд оролцох шилдгийн шилдэг найман оролцогч

Дуучин, ая зохиогч Б.Нацагдорж

Дуучин, ая зохиогч Б.Нацагдорж “Яг түүн шиг-3” шоуны ялагчаар тодорсон билээ. Түүний хувьд МУГЖ дуучин Б. Сарантуяа, МУГЖ Т. Ариунаа, Төрийн соёрхолт дуучин Д.Болд, Камертон, Киви хамтлаг, дуучин Ука, Б. Ангирмаа, А. Хишигдалай болон бусад уран бүтээлчдийн single дуунуудын аялгуу ба хөгжмийн найруулга дээр ажилласан авьяаслаг уран бүтээлч юм.

 

 

“Sweetymotion” хамтлагийн дуучин Г.Сүндэрмаа

“Sweetymotion” хамтлагийн дуучин Г.Сүндэрмаа дуулахынхаа хажуугаар фитнесс, усан сан, йог зэрэг зориулалтын клубүүдэд явах цаг зав, боломжгүй ажил хэрэгч бүсгүйчүүд, гэртээ хүүхдээ хардаг ээжүүд, төрсний дараах ээжүүдэд болон бусад эмэгтэйчүүдэд гэрийн нөхцөлд хийж болох дасгал хөдөлгөөнийг зааж эхлээд дөрвөн жил болж байгаа юм.

“Х ТҮЦ” продакшны жүжигчин Т.Бархүү

“Яг түүн шиг-2” шоу нэвтрүүлгийн ялагч “Х ТҮЦ” продакшны жүжигчин Т.Бархүү энэ удаад шилдгийн төлөө дахин өрсөлдөхөөр болжээ. Түүний Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Ариунаатай хамтран дуулсан “Чамдаа уусна” нэртэй шинэ уран бүтээл цацагдаж эхэлснээс хойш үзэгч, сонсогчдоос өндөр үнэлгээ аваад байгаа билээ.

 

 

Дуучин П.Баярцэнгэл

Ёодол хэмээх урлагийн төрлийг Монголд нутагшуулж, “Яг түүн шиг” шоунд оролцон өөрийгөө ямар авьяастай болохоо харуулаад амжсан П.Баярцэнгэл энэ удаад шилдгийн төлөө дахин өрсөлдөхөөр болжээ.

Загвар өмсөгч, дуучин С.Сарнай

Загвар өмсөгч С.Сарнайгийн хувьд загвар өмсөгчөөр ажлынхаа хажуугаар бие даасан хоёр ч уран бүтээл болох “Амин эрдэнэ”, “Заримдаа ”дууныхаа клипийг сонсогчдодоо хүргэсэн билээ. Загвар өмсөгч бүсгүй маань өмнө нь “Guys” хамтлагийн ахлагч, дуучин М. Мягмартай хамтран “Байна уу Ээжээ” дууг дуулж байсан юм.

 

 

 

 

Дуучин Б. Маралжингоо

Дуучин Б.Амархүү

Дуучин Б. Халиунаа


Дэлхийн стандарттай энэхүү контентыг бүтээхийн тулд 200 орчим уран бүтээлч техник, зураг авалт, инженер, дууны найруулга, нүүр хувиргалт, хувцас дизайн, үс засалт, тайз гэх мэт 10 гаруй алба нэгжид хуваагдан өндөр зохион байгуулалттайгаар ажиллаж үзэгчдийн хүртээл болгодог аж. Түүнчлэн, нэвтрүүлгийн нэгэн гол хэсэг болсон масктай дүр хувиргалтыг гүйцэтгэхээр ОХУ-ын нүүр хувиргагчид дөрөв дэх жилдээ хүрэлцэн ирж байгаа гэнэ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх