Москвад онгоц осолдож 41 хүн амь үрэгдлээ

Дэлхий Admin Today 2019 05 сар 06 296

Өчигдөр орой Москвагаас - Мурманскийн чиглэлд хөөрсөн нисэх онгоц нислэгийн зурвасаас хөөрөөд хагас цагийн дараа техникийн саатлаас шалтгаалан буцаж Шерметьевогийн нисэх буудалд ослын буулт хийсэн байна. 

Уг онгоц эргэж буухдаа маш хүчтэй газардсан ба хүчтэй доргилтоос болж онгоц шатаж эхэлжээ.  "СУ 1492" чиглэлийн уг онгоцонд нийт 73 зорчигч, нисэх багийн таван гишүүн явсан бөгөөд одоогийн байдлаар 41 хүн амь үрэгджээ.

 

 
 
Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх