Арслан цолны хүндэтгэлийн барилдаанд Улсын арслан Э.Оюунболд түрүүллээ

Урлаг, Спорт Admin Today 2019 05 сар 06 93

“Арвайн үндэс” ХХК-ийн нэрэмжит Монгол Улсын арслан цолны хүндэтгэлийн барилдаан өчигдөр Бөхийн өргөөнд боллоо. МҮБХ-ноос зохион байгуулдаг уламжлалт барилдааны нэг болох арслан цолны хүндэтгэлийн барилдаанд улсын аварга Н.Батсуурь, арслан Э.Оюунболд, Р.Пүрэвдагва, улсын заан Н.Жаргалбаяр, Б.Батмөнх, Б.Соронзонболд тэргүүтэй улс, аймгийн алдарт цолтой 256 бөх уран мэхийг уралдуулан барилдлаа.

Уг барилдаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын уугуул, улсын арслан Э.Оюунболд найм даван түрүүлж, Увс аймгийн Ховд сумын уугуул, улсын аварга Н.Батсуурь үзүүрлэв.

 Барилдааны их шөвөгт улсын харцага М.Бадарч, улсын начин Ч.Хөхчирэнгэр нар үлдсэн байна.  

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх