Малайзад амиа алдсан Ш.Алтантуяагийн шүүх хурал өнөөдөр Куала Лумпурт болно

Дэлхий Admin Today 2019 05 сар 06 123

Харийн нутагт харамсалтайгаар амиа алдсан Ш.Алтантуяа бүсгүйн хэрэг удах тусам мартагдсаар, илрэхгүй хэргийн тоонд багтаад байсан. Өнгөрсөн жилээс уг хэрэг дахин сэргээгдэн шалгагдаж эхэлсэн бөгөөд шүүх хурал нь өнгөрсөн нэгдүгээр 20-нд Малайз улсын Куала Лампур хотноо эхэлсэн ч өнөөдрийг хүртэл хойшлоод байсан юм. 

Тэгвэл товлогдсоны дагуу Ш.Алтантуяагийн амь насанд халдсан хэрэгтнүүдийн шүүх хурал өнөөдөр Куала Лумпурт болно. Энэхүү шүүх хуралд Монгол Улсын  Ерөнхийлөгч Х.Баттулга Хүний эрхийн зөвлөхөө томилсоныг түүний зөвлөх Г.Уянга өөрийн фэйсбүүкээр мэдэгдсэн. Тодруулбал, Ерөнхийлөгчийн хүний эрхийн зөвлөх Г.Уянга “Малайзад хэрцгийгээр алуулсан Ш. Алтантуяа бүсгүйн шүүх хуралд оролцуулахаар МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга Хүний эрхийн зөвлөхөө томилж явууллаа. Бүсгүйн аав С.Шаарийбуу гуайн хамт УБ-аас хөдөлж байна. МУ-ын иргэн хэн ч хаа ч байсан монгол төрийн хамгаалалтад байх ёстой! Шүүх хурал 5 сарын 6-нд талийгаач охины төрсөн өдөр Куала Лумпурт болно” хэмээсэн юм. 

Шүүх хурлын талаарх мэдээллийг бид цаг тухайд нь мэдээлэх болно. 

 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх