"Бургер Кинг"-д хоол идсэн иргэд хорджээ


ХУД-т байрлах Зайсан дахь ""Бургер Кинг"-ээр үйлчлүүлсэн иргэд хоолондоо хордож, ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа гэх мэдээлэл цацагдаад байна. Энэ талаар ХӨСҮТ-ийн Хэвлэлийн албанаас тодруулахад "Хоолонд хордсон хүмүүс манайд ирээд эмчилгээ хийлгэж байна. Яг одоогоор эмчилгээ хийж байгаа тул хэчнээн хүн хэвтэн эмчлүүлж байгааг одоогоор хэлэх боломжгүй, тоог эцсийн байдлаар гаргаагүй байна" гэсэн мэдээллийг өгөв. 

Харин энэ талаар НМХГ-аас тодруулахад "30-аад минутын өмнө ХӨСҮТ-ээс манайд мэдээлэл ирсэн. Мэдээллийн дагуу ХУД-ийн Мэргэжлийн хяналтаас бүрэлдэхүүн гаран ажиллахаар явсан. Тиймээс одоогоор мэдээлэл өгөх боломжгүй байна" гэлээ. 

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар хордсон иргэдээс шинжилгээ авсан байна. Улмаар чухам юунаас хордсоныг шалгаж тогтоох аж. Шинжилгээний хариу үдээс хойш гарах юм байна. 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх