ХУД-ын МАН-ын 84-р үүрээс 2000 хүүхэд баярлуулах гэж байна


Нийслэлийн ХУД-ын МАН-ын 84-р үүрийн дарга Ц.Дагвадоржийн санаачлалаар ХУД-ын 8-р хорооны иргэдэд чиглэсэн хүүхдийн баярын арга хэмжээг 2019 оны 5 дугаар сарын 31-ны өдөр 118-р сургуулийн өмнөх талбайд зохион байгуулагдах гэж байна. Тус арга хэмжээгээр 2000 хүүхдийг баярлуулж бэлэгюм. Хүрэлцэн ирсэн хүүхдүүдэд 1500 зайрмаг, 1000 ундаа бэлэглэнэ. Хийлдэг тоглоомон дээр үнэгүй тоглох боломжтой юм.

Мөн энэ үеэр Хүүхдийн жүжгийн тоглолт, Хүүхэлдэйн баатрууд, Урлагийн тоглолт, Бүжгийн хамтлаг, Хөгжөөнт тэмцээн зэрэг уралдаан тэмцээнүүд зохиогдоно. 

Иймээс ХУД-ын 8-р хорооны ард иргэдийг идэвхтэй оролцохыг МАН-ын 84-р үүрээс уриалж байна.

Хэзээ: 2019 оны 5 дугаар сарын 31

Хэдэн цагаас: 12 цаг

Хаана: ХУД-ын 8-р хорооны 118-р сургуулийн өмнөх талбайд

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх