Япон улсад тэтгэлгээр оюутан суралцуулах сонгон шалгаруулалт зарлалаа

Боловсрол Admin Today 2019 06 сар 11 254

Япон Улсын Анагаах ухаан, нийгмийн халамжийн олон улсын их сургууль /АУНХИС/-ийн тэтгэлгээр 2020-2021 оны хичээлийн жилд оюутан суралцуулах сонгон шалгаруулалт зарлалаа.

Уг тэтгэлгийг Монгол Улсын БСШУСЯ болон Япон Улсын АУНХИС-ийн хооронд 2018 онд байгуулсан  харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд зарлаж буй юм. Сонгон шалгаруулалтыг 2 үе шаттай зохион байгуулна. Шалгаруулалтад тэнцсэн иргэдийн суралцах эцсийн шийдвэрийг Япон Улсын АУНХИС гаргах юм. 

Тэтгэлгийн талаарх товч мэдээллийг дор дурдсанаар хүргүүлж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг /энд дарж авна уу/

/Анкетыг энд дарж авна уу/ англи хэлээр үзэж танилцах боломжтой. https://admissions.iuhw.ac.jp/internationalstudents/pdf/2020ApplicationMongolianScholarship_en.pdf

 Суралцуулах мэргэжлийн чиглэл

 Department of Nursing

Department of Physical Therapy

Department of Occupational Therapy

Department of Speech and Hearing Sciences

Department of Orthoptics and Visual Sciences

Department of Radiological Sciences

Department of Pharmaceutical Sciences

Department of Medical Technology and Sciences

Department of Social Services and Healthcare Management

Өргөдөл гаргагч нь 2019 оны 8 дугаар сарын 19-нээс 9 дүгээр сарын 13-ныг хүртэл бүрэн, гүйцэд бөглөсөн анкет, холбогдох баримт бичгийг БСШУСЯ-нд хүлээн авах болно. 

 Тэтгэлгийн талаарх мэдээллийг ажлын өдрүүдийн 9.00-11.30 цагт БСШУСЯ-ны 267131 утсаар лавлах боломжтой.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх