Тбилиси дэх жагсагчдыг тараахдаа хүлээцтэй хандахыг уриалжээ

Дэлхий Admin Today 2019 06 сар 21 287

 

Тбилиси дэх парламентын байрны дэргэд жагсагчдыг тараахдаа хүч хэрэглэлгүй хүлээцтэй хандахыг Гүржийн Тэргүүн хамба лам Дотоод хэргийн яамны тусгай хүчнийхэнд уриалжээ.

“Жагсагчдад дээд зэргээр хүлээцтэй хандаж, хүч хэрэглэхээс зайлсхийхийг уриалж байна. Харин ард түмэнд ухаантай байж, сэтгэл хөдлөлдөө автахгүй байхыг уриалж байна. Үүссэн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, зөв алхмуудыг авч хэрэгжүүлэх хэрэгтэй” хэмээн тэрбээр мэдэгджээ

Өнгөрсөн пүрэв гарагийн оройноос сөрөг хүчинтэй хамтран жагсаал цуглаан хийж эхэлсэн хэдэн мянган жагсагч парламентын байр руу нэвтрэн орохыг завдсан байна. Жагсагчид Дотоод хэргийн сайд болон Парламентын даргыг огцрохыг шаарджээ. Энэ хугацаанд цагдаа нар нулимс асгаруулагч хий, резинэн сум ашиглан жагсагчдыг хэд хэдэн удаа тараахыг оролдсон аж. Түүнчлэн жагсагчдыг тараахын тулд усаар шүршсэн байна. Жагсагчдыг тараах үеэр 52 хүн бэртэж, цагдаагийн 38 ажилтан гэмтжээ.  

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх