НАТО-гийн цэргийн хорооны бүрэлдэхүүнд анх удаа эмэгтэй хүн оржээ

Дэлхий Admin Today 2019 06 сар 24 269

Норвегийн Зэвсэгт хүчний контр-адмирал Луиз Дедичен НАТО буюу Умард Атлантын гэрээний байгууллагын цэргийн хорооны бүрэлдэхүүнд орсон анхны эмэгтэй болжээ. Энэ тухай НАТО-гийн албан ёсны төлөөлөгч Оана Лунгеску мэдэгдсэн байна.

“НАТО-гийн цэргийн зөвлөлийн бүрэлдэхүүнд орсон анхны эмэгтэй Луиз Дедиченд баяр хүргэж байна” хэмээн тэрбээр “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

НАТО-гийн цэргийн хорооны бүрэлдэхүүнд тус эвслийн гишүүн орнуудын ерөнхий штабуудын дарга нар ордог байна. Цэргийн хороо нь цэргийн стратегийн асуудлаар зөвлөмжүүд өгөхийн зэрэгцээ эвслийн шийдвэрт нөлөө үзүүлдэг аж. 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх