Малчид, тариаланчдад зориулсан мэдээ


Малчид, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар хур тунадас орохгүй, цаг агаар тогтуун, өдөртөө дулаахан байна.

2019 оны 10 дугаар сарын 15-ны 20 цагаас 10 дугаар сарын 16-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 4 хэм хэм дулаанаас 1 хэм хүйтэн, өдөртөө 13-18 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруунаас секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 11-16 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 4-9 хэм, бусад нутгаар 1-6 хэм хүйтэн, өдөртөө бүх нутгаар 11-16 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 9-11 хэм хүйтэн, өдөртөө 9-11 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, бусад нутгаар 3-8 хэм хүйтэн, өдөртөө бүх нутгаар 10-15 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Багавтар үүлтэй.  Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 8-10 хэм, бусад хэсгээр 3-5 хэм хүйтэн, өдөртөө 11-13 хэм дулаан байна.

2019 оны 10 дугаар сарын 17-ноос 10 дугаар сарын 21-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

18-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 19-нд нутгийн төв хэсгээр, 20-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас, уулаараа цас орно. Салхи 17-нд Алтайн салбар уулсаар, 18-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд ихэнх нутгаар, 20-нд баруун болон зүүн аймгуудын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан байна. 18-нд нутгийн баруун хэсгээр, 19-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх