Дарханы замын хөдөлгөөнийг арваннэгдүгээр сарын 1-д нээнэ


Дархан-Улаанбаатарын авто замын засварын ажлын явц ямар байгаа талаар “Зам,  тээврийн хөгжлийн яам”-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнээс тодрууллаа. 

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Улаанбаатар-Дархан чиглэлийн хоёр эгнээ замыг шинэчилж байгаа юм.

-Дарханы замын бүтээн байгуулалтын ажил ямар шатандаа явж байгаа вэ?

-Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 километр замын засварын шинэчлэлтийн ажил зургадугаар сарын 19-нд эхэлсэн. Зам засварын ажлыг таван хэсэгт хуваан гүйцэтгэж байгаа. Өнөөдрийн байдлаар нэгдүгээр багц дээр аспальтан хучилт, хоёр, дөрөв дээр өргөсгөлт, гурав, тав дээр цементээр бэхжүүлсэн суурийг хийж байна. Олон улсын санхүүжилтээр хийж байгаа учир зам засварын ажилд Энэтхэгийн ICT компани өдөр бүр хяналт тавьж байна. Төсөл нэг жилийн хугацаатай үргэлжилнэ.

  • Нэгдүгээр багц: Баруун аймаг салах тойрог уулзвараас Хар мотод давааны ар хүртэлх 37.26 км авто зам
  • Хоёрдугаар багц: Хар модот давааны араас Урьхан хүртэлх 45.5 км авто зам
  • Гуравдугаар багц: Урьханаас Сүмбэрийн уулзвар хүртэлх 45.74 км авто зам
  • Дөрөвдүгээр багц: Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх 45.08 км авто зам
  • Тавдугаар багц: Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх 30.53 км авто зам

-Арваннэгдүгээр сарын 1-нд зам нээнэ гэж байсан. Нээх боломжтой юу?

-Одоо хийж байгаа ажлуудаа дуусгаад,  ухсан нүх болон бусад зүйлсээ цэгцэлж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаад, ирэх сарын 1 гэхэд замыг нээнэ. 

-Ажлын гүйцэтгэл дутуу байгаа замыг яагаад заавал арваннэгдүгээр сарын 1-нд нээх гээд байгаа юм бэ?

-2018 оны сүүлээр гэхэд л хуучин зам дээр 312 удаагийн осол гарч,  35 хүн эндсэн гэсэн харамсалтай тоо баримт байдаг. Тиймээс маш түргэн хугацаанд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан замтай болгох нь зөв. Их засвар,  шинэчлэлийн хүрээнд огцом өгсүүр, эргэлтийг алга болгож хатуу хучилттай замаа нээхгүй бол хүйтний улирал ойртох тусам иргэд түр замаар зорчиход улам хүндрэлтэй болно. 

-Арваннэгдүгээр сарын 1-ээс эхлээд түр замаар биш хуучин замаараа зорчих юм байна. 4, 5 сарын хугацаанд зам засварын ажлыг хийсэн учраас осол аваар их гардаг Дарханы замын нөхцөл байдал өмнөхөөсөө дээрдсэн гэж ойлгож байна. Зөв үү?

-Эхнээсээ аспальтан хучилтыг хийгээд явж байна. Мөн бид осол аваар их гардаг эвдрэл ихтэй хэсгүүдийг бүгдийг нь янзалж, өндөр даваануудыг нь намсгасан. 

-Хавар хэдэн сард замын ажлаа эхлүүлэх вэ?

-Одоогоор одорхой хугацаа хэлэх боломжгүй. Өвөлжилт хэр байхаас шалтгаалаад хаврын ажил хэзээ эхлэх нь тодорхой болох байх.

-Дарханы замын ажил эхэлсний дараа хуучин замыг нь үлдээгээд хажуугаар нь шинэ зам тавьж болохгүй байсан юм уу гэх хүмүүс олон байсан. Ийм боломж байсан уу?

-Азийн хөгжлийн банкнаас хуучин замыг нь засварлаж, их засвар хийх санхүүжилтийг л шийдэж өгсөн. Энэ санхүүжилтээр шинэ зам тавих боломжгүй, хүрэхгүй.

ZALUU.COM
Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Зочин 2019 11 сар 05

Эхнээсээ л Зам Тээврийн яамны алуурчин авилгачидад итгэж найдах ямар ч шаардлагагүй байсан нь харагдаж байна. УБ Дарханы замыг шинэчлэх тавих хугацаанд хичнээн хүн бэртэж амь насаараа хохиров ?!Эрх хавраас дотоодын Компаниудаар гүйцэтгүүл.

Зочин 2019 11 сар 05

Эхнээсээ л Зам Тээврийн яамны алуурчин авилгачидад итгэж найдах ямар ч шаардлагагүй байсан нь харагдаж байна. УБ Дарханы замыг шинэчлэх тавих хугацаанд хичнээн хүн бэртэж амь насаараа хохиров ?!Эрх хавраас дотоодын Компаниудаар гүйцэтгүүл.

zochin 2019 11 сар 05

saixan zam bolson bailaa bayar xvrgej amjilt xiij bvteei gesen xvnd arga olddog ene zasgin gazar bvteej chadaj baina