Агаарын чанар: Ургах наран, Баянхошуу орчимд маш их бохирдолтой


Өнөөдрийн 10.00 цагийн нийслэлийн агаарын чанарын мэдээг хүргэж байна. Ургах наран, Баянхошуу орчимд бохирдолтой /537-689/ гэж зааж байгаа бол 1-р хороолол, Амгалан орчимд хамгийн бага үзүүлэлттэй /99-110/ байна.

Олон улсад агаарын бохирдлын хэмжээ 25 байвал хэвийн гэж үздэг. Харин манай улсад дээрх хэмжээг 50 байвал хэвийн гэж үздэг аж. Гэвч “хэвийн” хэмээгдсэн дээрх хоёр тоон утга Улаанбаатарт хэдийн доод утга, хангах боломжгүй үзүүлэлт болоод багагүй хугацаа өнгөрсөн.

Харин энэ жилээс нийслэлчүүд түүхий нүүрснээс татгалзаж, сайжруулсан шахмал түлш хэрэглэж байгаа. Ингэснээр агаарын бохирдлыг 50 хувь буруулах боломжтой гэж албаныхан онцолж байгаа юм.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх