Монголын эрэгтэй баг хүрэл медаль хүртлээ

Урлаг, Спорт Admin Today 2019 10 сар 17 139

Олон Улсын Олимпийн хороодын холбооны анхдугаар “World Beach Games 2019“ наадам Катар Улсын Доха хотноо 97 улсын 1100 гаруй тамирчидыг хамран амжилттай зохион байгуулагдлаа.

Дэлхийн анхдугаар энэхүү их наадамд Монгол Улсаас сагсан бөмбөгийн 3х3 төрлийн эрэгтэй, эмэгтэй багууд л эрхээ аван ганцхан төрөлд эх орноо төлөөлөн өрсөлдлөө.

Манай эрэгтэй шигшээ баг Йордан, Намибиа багуудыг хожиж Украйнд хожигдон хэсгээсээ 2-оор байраар гарсан.

Хагас шигшээ тоглолтонд B хэсгийг Аргентиний багийг хожин тэргүүлсэн урд хөрш БНХАУ-ын шигшээ багийг 20:17 харьцаатай хожиж шигшээд шалгарсан.

Улмаар Дэлхий наадмын аварга ОХУ-ын шигшээ багт хожигдон хүрэл медалийн төлөө Украйны багийг 20:16 харьцаатай хожиж Монгол Улсынхаа алтан соёмбот тугийг Дохад мандуулж чадлаа.

Өнгөрсөн жилийн ФИБА 3х3 U18 насны Ази тивийн аваргын хүрэл, FISU Азийн оюутны аваргын алтан медальт баг маань ийнхүү Дэлхийн наадмын медальтнууд болж байна.

МУ-ын U23 насны шигшээ багаа Монгол Улсын Үндэсний шигшээ багуудын Ерөнхий дасгалжуулагч, Монгол тоглолтын системийн автор С. Тулга ахынхаа заавар, удирдлага дор найз У. Ундрах болон Д. Лхагваа нартайгаа нийлж Дасгалжуулагчийн баг болж хичээл зүтгэлээ гаргацгаан ажилласны хүчинд Дэлхийн аварга, Дэлхийн наадамд дарааллан сайхан оролцлоо.

Хөлс хүч, ухаанаа нэг зүгт харуулан зүтгэсэн тамирчиддаа баяр хүргэе!

Удахгүй манай баг Оюутны Дэлхийн аваргыг зорих болно.

Монголын багаа энэхүү сайхан амжилт үзүүлэх бүх боломжоор үргэлж дэмжин хангадаг Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Л. Мягмаржав, Монголын 3х3 Үндэсний шигшээ багуудыг дэмжигч Г. Батцэнгэл захирал, Энержи Ресурс компаний хамт олондоо БАЯРЛАЛАА.
Мөн биднийг үргэлжид дэмждэг хамтран ажилладаг байгууллагууд, сагсан бөмбөгийг дэмждэг бүх Монголчууддаа баярлалаа.

Хамгийн хүнд замыг туулж дүү нартаа замыг нь засч, итгэл урмыг өгч, бэлтгэл сургуулилт хийлгэн, туршлагаасаа үргэлж хуваалцдаг Улаанбаатар ММС Энержи, Тайхар АРА АДМ, Улаанбаатар Амазонсын залуустаа бас баярлалаа.

Эрдэнээ эмч, Азаа эгч, Орчлон клуб, Сомо, МҮСБХ-ны хамт олон минь, Д. Лхагва-Очир захиралтай MNBASPORTS-ийнхондоо, МҮОХ, бидэнд тусалсан хүн бүрт баярлалаа.
Хүн үлдээх вий, Баярлалаа л олон байна шүү. 

World Beach Games-д Монгол Улс сагсан бөмбөгийн 3х3 төрлөөр л оролцож хүрэл медаль авснаар 97 улсаас 31-д орлоо. 

Хамтын зүтгэл, багийн хүч! 

#teammongolia @ Doha State of Qatar

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх