Шинжлэх ухааны үндэслэлтэйгээр дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүй бол Белла Хадид

Энтертайнмент Admin Today 2019 10 сар 18 206

Та шинжлэх ухаанд итгэдэг үү? Шинжлэх ухааны үндэслэлтэй шийдвэрүүд олон талын маргаан дагуулсаар л байна.

Daily Mail-д нийтэлснээр гоо сайхны мэс засалч доктор Жулиан дэ Сильвиа дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр нэрлэжээ. Түүний үзэж байгаагаар хамгийн төгс үзэсгэлэнтэй гоо бүсгүй бол загвар өмсөгч Белла Хадид юм.

Европын сэргэн мандалтын үед “алтан харьцаа” гэх нэршлийг уран бүтээлчид, зураачид, архитектурууд нийтлэг ашигладаг байжээ. Ингэхдээ хүний царай төрхийн хэмжээг тооцоолон бодож төгс гэж үзсэн хэмжигдэхүүнийг алтан харьцаагаар гаргасан байна. Хүний нүүрний төгс төрх чихний урт хамрын урттай ижилхэн, нүд хоорондын зай нүдний өргөнтэй тэнцүү байхыг хэлэх аж.

Уг мэдээлэл дээр үндэслэл доктор Сильвиа орчин цагийн олны танил гоо бүсгүйчүүдийн нүүр царайг хэмжсээр хамгийн төгс үзэсгэлэнтэй  царай Белла Хадидад заясан гэж үзжээ. Түүний дараа дуучин Бионси, жүжигчин загвар өмсөгч Амбер Хард болон дуучин Ариана Гранд нар жагссан байна.

Олон нийтийн зүгээс уг жагсаалтыг эсэргүүцэж маргах хүн цөөнгүй байгаа юм. Нэрт дуучин Бионсигийн шүтэн бишрэгчид түүнийг жагсаалтын хоёрдугаарт орсонд ихээхэн ундууцаж буйгаа цахим орчинд илэрхийлжээ.

Эх сурвалж: www.cnn.com

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх