"Харанга" хамтлагийнхан бүгд гавьяат цолтнууд боллоо

Урлаг, Спорт Admin Today 2019 10 сар 30 249

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар /2019.10.29/ “Харанга” хамтлагийн гитарчин Я.Одсүрэнг Монгол Улсын Урлагийн Гавьяат зүтгэлтэн, тус хамтлагийн бөмбөрчин Н.Пүрэвдашийг Монгол Улсын Гавьяат жүжигчин цол тэмдгээр шагналаа.

Төрдөө үнэлүүлсэн шинэхэн гавьяатуудын баярын сэтгэгдлийг сонслоо.

Урлагийн гавьяат зүтгэлтэн Я.Одсүрэн: Рок урлагийг өндрөөр үнэлсэн төр засаг, ард түмэндээ баярлалаа. Гэр бүл, хань, үр хүүхдэдээ баярлалаа. Хамтлагийнхандаа баярлалаа. Үе үеийн бүх гитарчдадаа баярлалаа. 

Гавьяат жүжигчин Н.Пүрэвдаш: 30 жилийн ойгоо хийж буй Харанга хамтлагийнхандаа баярлалаа. 87 настай ээждээ баярлалаа. 30 жил хамт байсан Монголын ард түмэн, үзэгч фэнүүддээ баярлалаа. Энэ гавьяа шагнал бол хойшид ажиллах урам зориг өгсөн шагнал юм. Та бүхнийхээ итгэлийг алдахгүй ээ, 40 жилийн ойн тоглолтоо хийх болно. 

Ерөнхийлөгч Х.Баттулга шагнал гардуулах арга хэмжээний үеэр” “Харанга” хамтлагийн хөгжимчин, ая зохиогч Яринпилийн Одсүрэн Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, бөмбөрчин Нэмэхийн Пүрэвдаш Монгол Улсын Гавьяат жүжигчин цолоор шагнагдаж байна. Монголын ард түмний сэтгэлд хоногшсон олон арван уран бүтээлийн эзэн Харанга хамтлагийнхны хөдөлмөр зүтгэл, авьяас чадварыг үзэгч, сонсогчид бэлхнээ мэдэх билээ”гэв.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

зочин 2019 11 сар 25

БАХАРХАЖ БАЙНА