ДОХ-ын халдвартай хүмүүсийг ялгаварлан гадуурхаж буй явдалтай тэмцэхийг уриалжээ

Дэлхий Admin Today 2019 12 сар 03 185

ДОХ-той холбоотой гутаан доромжлолыг зогсоохын тулд тавих хүчин чармайлтаа нэгтгэхийг Гана улсын Ерөнхийлөгчийн засаг захиргааны тэргүүн уриалжээ.  

"ДОХ-той холбоотой гутаан доромжлол, ялгаварлан гадуурхалтыг зогсоохгүйгээр бид ДОХ-той тэмцэж, өвчний тархалтыг зогсоох боломжгүй юм” хэмээн тэрбээр Аккра хотод болсон “ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр”-ийг тохиолдуулсан арга хэмжээний үеэр ярьсан байна.

“ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр” жил бүрийн 12 дугаар сарын 1-нд болдог бөгөөд энэ өдөр нь өвчний тархалттай тэмцэхэд анхаарлаа хандуулж, ДОХ-ын халдвар авсны улмаас нас барсан хүмүүсийг хүндэтгэх зорилготой юм.

Өвчний тархалт дэгдэж эхэлснээс хойшхи хугацаанд халдвартай хүмүүсийг нийгмээс гадуурхан, нүд үзүүрлэх хандлага хэвээр байгааг Фрема цохон тэмдэглэжээ. 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх