Хоёр дугаар сарын нэгнээс шилжилт хөдөлгөөн зогсоно


Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль 2019 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр батлагдаж хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг ээлжит сонгуулийн жилийн хоёрдугаар сарын 01-ний өдрөөс, … эхлэн зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ” гэж заасан.

Иймд иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг 2020 оны хоёрдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг дуустал түр зогсоох юм.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

z 2020 02 сар 11

ali ert tsagt tsartsaanuud irdegee irtsen songuulia huleegeed bj bn.butsaaj bitgi shiljuul..