ДЭМБ олон улсын хэмжээнд онц байдал зарлалаа

Дэлхий Admin Today 2020 01 сар 31 206

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын тусгай хороо хуралдаж коронавирусээр үүсгэгдсэн халдварт өвчний тархалтыг “Дэлхий Нийтийн Онцгой Байдал” (Global Health Emergency of International Concern) гэж зарлалаа. 

“Хятадаас гадна улс орнуудад энэ өвчин тархах эрсдэл байна. Ялангуяа эрүүлийг хамгаалах тогтолцоо сул орнуудад тархах магадлал өндөр байгаа нь олон улсын хэмжээнд онц байдал зарлах гол шалтгаан болж байна” гэж ДЭМБ-ын захирал Тедрос Адханом Гебреем хэлэв. Ийнхүү эрсдэлийн түвшинг зарласнаар одоо улс орнууд эрүүл ахуйн хяналтын дэглэмээ чангатгаж олон улсын нислэгээ цуцлах, төмөр замын харилцааг зогсоох, хилийн боомтуудаа хаах зэрэг арга хэмжээг авах боломжтой юм. Мөн шаардлагатай гэж үзвэл олон улсын түвшинд халдварын тархалтыг хязгаарлахад чиглэгдсэн арга хэмжээг санхүүжүүлэх хөрөнгө босгох эрх нээгдэх аж. Тэрчлэн Хятад улстай хил залгаа улс орнуудад илүү өндөр сонор сэрэмжтэй байх, иргэдийн зорчих хөдөлгөөнийг хязгаарлах, урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ улам сайжруулах шаардлага тулгарч байна. 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх