Амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас нэг хүн амиа алджээ


2020.02.01-02-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 321 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 237  зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 7 хүн гэмтэж бэртсэний 2 хүүхэд байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 1 хүний амь нас хохирсон байна.

Тухайлбал: 2020.02.01-ний өдөр 23:05 цагийн орчимд Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн нутаг “Хар ямаат” гэх газар шороон замд Зил-131 маркийн автомашин онхолдож, зорчигч 36 настай, эрэгтэй Б нас барсан

Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл

  • Мөргөлдөх хэлбэрээр-2
  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр-3
  • Онхолдох хэлбэрээр – 1 тус хөдөлгөөнд оролцсон байна.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 26  жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

 Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг 3 дугаар сарын 02-ны өдөр хүртэл түр хугацаанд зогсоож хөл хорио тогтоосон байгаа тул нийт эцэг, эхчүүд та бүхэн үр хүүхдээ гадуур гаргахгүй, замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг анхааруулж байна.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх