Нэг удаагийн амны хаалтыг гаалийн татвараас чөлөөлжээ


Урд хөрш БНХАУ-д шинэ төрлийн коронавирусийн халдвар тархсантай холбогдуулан Монголчууд урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд нэг удаагийн амны хаалтыг тогтмол зүүж хэвшихийг зорих болсон. Ингэснээр эмийн сангуудад амны хаалт болон гар ариутгагчийн хомсдол үүсэх нь олонтаа болоод буй.

Тэгвэл Гаалийн ерөнхий газраас хилээр орж ирэх нэг удаагийн амны хаалтыг татвараас чөлөөлжээ. Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 15-р зүйлийн 15.1-д заагдсаны дагуу Эрүүл мэндийн яамны зөвшөөрөлтэй тохиолдолд хувь хүмүүсийн хэрэглэх амны хаалтыг татвараас ийнхүү чөлөөлж, лицензгүй импортолж байгаа юм.

Үүний дээр Гаалийн байгууллагууд тусламжийн шугамаар хил нэвтэрч буй амны хаалт болон бусад холбогдох хэрэгслүүдийг шуурхай нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллаж буйгаа тодотгож байна.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх