Сурагчдад зориулсан теле хичээлүүдийг econtent.edu.mn сайтаас нөхөн үзэх боломжтой

Боловсрол Admin Today 2020 02 сар 05 507

ЕБС-ийн бага, дунд, ахлах ангийн сурагчдад зориулсан теле хичээлийг 18 телевизийн сувгаар зааж байгаа билээ. Мөн цэцэрлэгийн багачуудад бүлгээр нь ангилан байгаль нийгмийн орчин, математик энгийн төсөөлөл, дүрслэх урлаг, хөдөлгөөн эрүүл мэнд зэрэг хичээлийг зааж байгаа.

Сурагчид болон цэцэрлэгийн насныхан дээрх теле хичээлүүдээ интернэтээр нөхөн үзэх боломжтой болсон байна. БСШУСЯ-наас econtent.edu.mn цахим хуудаст телевизээр заасан хичээлүүдийг оруулжээ. Мөн хичээлүүдийг youtube-т байршуулсан байна. Теле хичээлүүдийг үнэ төлбөргүй үзэх юм.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх