И-баримт апп ашиглан насны хишиг, алдарт эхийн болон жирэмсний тэтгэмж, цалинтай ээжийн мөнгөө авах боломжтой


И-Баримтын аппликэйшн ашиглаж нийгмийн халамжийн дөрвөн төрлийн үйлчилгээ авах боломжтой болжээ.

Тодруулбал, насны хишиг, алдарт эхийн тэтгэмж, жирэмсний тэтгэмж, цалинтай ээжийн мөнгөө өөрийн биеэр банкнаас авдаг иргэд и-баримт аппликэйшнээр дамжуулан бүртгэлтэй дансаа холбож, тэтгэмжийн мөнгөө авч, цагаа хэмнэх боломжтой юм.

Сангийн сайд С.Хүрэлбаатар өөрийн цахим хуудсандаа энэ талаар "Эдгээр тэтгэмж авахыг зөвшөөрсөн ИЛГЭЭХ товчийг хоёрдугаар сарын 8-аас өмнө дарж ebarimt-д бүртгэлтэй дансанд халамжийн мөнгөө авч болно" хэмээн бичжээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх