Улсын онцгой комисс хаалттай хуралдана

Улс төр Admin Today 2020 02 сар 10 118

Улсын Онцгой комисс өнөөдөр /2020.02.10/ 14:00 цагт шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын явцтай холбоотой асуудлаар хаалттай хуралдаан зарлалаа.

Хятадад шинэ төрлийн коронавирусээр үүсгэгддэг уушгины хатгалгааны улмаас өнгөрсөн Ням гарагийн байдлаар /2020.02.09/ 97 хүн нас барж, нийт нас барсан хүний тоо 908 хүрчээ. Харин халдвар авсан хүмүүсийн тоо 40171 хүрсэн байна.

Манай улсын хувьд одоогоор хэд хэдэн сэжигтэй тохиолдол бүртгэгдэж хариу нь СӨРӨГ гараад байгаа юм.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх