НӨАТ-ын буцаан олголтын мөнгө иргэдийн дансанд шилжиж эхэлжээ


Засгийн газрын хоёрдугаар сарын 4-ний хуралдаанаар Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын буцаан олголтын асуудлыг хэлэлцэж, 2020 оны хоёрдугаар сарын 10 буюу өнөөдрөөс эхлэн иргэдэд олгож эхлэхээр шийдвэрлэсэн. Энэ дагуу өнөөдөр өглөөнөөс эхлэн иргэдийн баталгаажсан дансанд шилжиж эхлээд байна.

Иргэдийн урамшууллын буцаан олголт олгож эхэлсэн 2017 онд нийт 499.7 мянган иргэнд 35.1 тэрбум төгрөг буцаан олгож байсан бол 2020 онд 911 707  иргэнд 148.6 тэрбум төгрөг буцаан олгох урьдчилсан тооцоо гарсан юм.

 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх