УНТЭ: 202 дахь бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг шинэ технологи ашиглан амжилттай хийлээ


Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Бөөр шилжүүлэн суулгах үндэсний баг Бээжин хотын Чаояанг эмнэлгийн Урологийн тасгийн эрхлэгч Han Xiu Wu эмчтэй хамтран Монгол улсад анх удаа хэвлийн арын зайн хүрцээр "Laparoscopic donor nephrectomy" мэс заслыг амжилттай хийлээ. Энэ нь донороос бөөрийг авахдаа хэвлийн арын зайн хүрцээр дурангийн аргаар авч реципиентэд суулгах шинэ технологи юм. 

Мөн реципиентэд суулгац бөөрийг хөргөх шинэ технологийг ашиглан /-4/-өөс /-6/ хэмд хүйтэн байлгаж, суулгац бөөрийг хэвлийн шулуун булчингийн ард, давсагны урд байрлуулан 202 дахь мэс заслаа амжилттай хийлээ.

Чаояанг эмнэлгийн Урологийн тасгийн эрхлэгч Han Xiu Wu энэхүү шинэ технологийг Монгол улсад хэрэгжүүлэхээр 1 дүгээр сарын эхээр хүрэлцэн ирж манай эмч мэргэжилтнүүдтэй удаан хугацаанд бэлтгэл ханган хамтран ажилласны үр дүнд мэс засал амжилттай болж өвчтөний биеийн байдал сайн байна.

Ийнхүү Монгол эмч нар дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад хийгддэг мэс засал, шинэ дэвшилтэт технологиудыг эх орондоо нэвтрүүлэн нутагшуулсаар байна. 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Зочин 2020 02 сар 11

бөөрний донор боловол ямар эмчтэй уулзаж хаанаас яаж мэдээлэл авах вэ ?

Иргэн 2020 02 сар 11

Ямар мундаг юм бэ. Монгол эмч нар сайн ажилладаг юм байна лээ. Нэгдүгээр эмнэлэг БЭЭСТ нь шүү..