Цагдаа нарт коронавирусээс урьдчилсан сэргийлэх зорилгоор мөнгөн хандив өглөө


Дэлхий нийтийг хамарсан “Коронавирус”-ын гоц халдварт өвчний тархалт өдрөөс өдөрт нэмэгдэж ДЭМБ-аас онц байдал зарлаж, МУ-ын Засгийн газраас хилийн онцгой дэглэм тогтоосон энэ үед Монгол Улсын гавьяат хуульч, цагдаагийн бэлтгэл хурандаа Гомбоцэдэнгийн Ринчиндорж Тээврийн цагдаагийн албаны алба хаагчдын аюулгүй байдалд санаа зовнин өөрийн тэтгэврийн хуримтлалаас тодорхой хэмжээний мөнгийг сэтгэлийн хандив болгон өглөө.

Монгол Улсын гавьяат хуульч, цагдаагийн бэлтгэл хурандаа Г.Ринчиндорж нь 1981-1990 онд Улсын автотээврийн хэргийг шалган байцаах газар буюу одоогийн Тээврийн цагдаагийн албаны даргаар ажиллаж байсан билээ.

Монгол Улсын гавьяат хуульч, цагдаагийн бэлтгэл хурандаа Г.Ринчиндоржийн хандивласан мөнгөөр БНСУ-д үйлдвэрлэсэн шүүлтүүртэй N95 маскийг худалдан авч алба хаагч нарт олголоо.

Өргөсөн тангараг, эзэмшсэн мэргэжилдээ үнэнч байж, хамт олноо гэх хүнлэг сайхан сэтгэлээр үргэлж бидэндээ үнэтэй сайхан сургаалиа хайрлаж, тусламж дэмжлэгээ харамгүй үзүүлж байдагт тань нийт алба хаагчдын өмнөөс талархал илэрхийлье.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх