Зам тээврийн ослын улмаас гурван хүн бэртэж, нэг хүн амиа алджээ


Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2020.02.11-ний өдөр нийт 188 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 118 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 3 хүн гэмтэж бэртсэн байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 1 хүний амь нас хохирсон байна.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 23 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ жолоо барьсан 8 хүнийг хуулийн дагуу шүүхээр баривчилсан байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал: 2020.02.11-ний өдрийн 20:30 цагийн орчимд Төв аймгийн Эрдэнэсан сумын Буянт 3-р багийн нутаг “Өндөр толгой” гэх газар асфалтан замд Sybaru Forester маркийн автомашин онхолдож,  жолооч 37 настай, эрэгтэй Г нас барсан.

 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх